Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-04-2015, 11:32   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 6 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ШИНЭ ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газрын дэргэдэх орон тооны бус "Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн шинэ оны анхдугаар хурал 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр болж, 2014 оныхоо ажлаа дүгнэн ярилцаж, 2015 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Өмч хамгаалах байнгын зөвлөлийн анхдугаар хуралд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн уригдан оролцож, 2015 оны байгууллагын төсөв, хөрөнгийг үндсэн үйл ажиллагаанд хэрхэн зөв төлөвлөж, зохистой зарцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Шилэн дансны тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан байгууллагын төсвийн зарцуулалтыг тухайн хуулийн дагуу ил тод болгох тал дээр санаачилгатай ажиллахыг зөвлөлийн гишүүдэд чухалчлан захиж, шүүхийн Тамгын газартайгаа нягт хамтран ажиллахыг хүслээ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 046   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031