Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2020, 17:41   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙВ.


Шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Ховд сумаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, шүүх хуралдаанд оролцох дэг журам, гүйцэтгэх үүрэг, тангараг өргөх ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гаргах зэрэг чиглэлээр сургалтын мэдлэг өгч, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх ойлголтыг батжуулан, гарын авлага, материалаар хангаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд “Шүүхээс хүндэтгэлийн илгээсэн ил захидал”-ыг гардуулан өгч, баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2020.05.18-2020.05.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031