Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-04-2020, 20:12   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МАНХАН СУМАНД АЖИЛЛАВ.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлээр сумдад ажиллаж байна.
     Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Манхан суманд 2020.04.13-14-ны өдрүүдэд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Засаг Дарга, ЗДТГ-ын дарга, ажилтнууд, албан байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж ажиллав.
    Шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, сумын Нутгийн захиргааны ордонд байршуулсан “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулж буй байдалд дүгнэлт хийж, иргэд шүүхэд хандах цогц мэдээллийг багтаасан 30 гаруй төрлийн шторк, бичлэг бүхий СИДИ-г гардуулан өгч, шүүхийн үйлчилгээний талаархи гарын авлага, брощур, сурталчилгааны материалаар хангаж, шүүхийн үйлчилгээний талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч ажилласанд сумын иргэд, албан хаагчдаас талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 398   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728