Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг Ховд аймгийн Дарви суманд 2020.04.16-04.17-ны өдрүүдэд шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан зэрэг бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Дарви сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг хүргэлээ.
Шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авч болох талаар танилцуулж, www.shuukh.mn цахим хуудас, шүүхийн вэб хуудас, цахим орчинд шүүхийн талаархи хэрэгцээт мэдээллийг авч байгаа талаар жишээг үзүүлж, сумын Нутгийн Захиргааны Ордонд байгаа “Иргэний танхим”-д мэдрэгчтэй дэлгэцээр шүүхийн талаархи 30 гаруй төрөл бүхий үйлчилгээний мэдээлэл бүхий СИДИ-г тайлбарлан өгч, сумын иргэд шүүхийн талаархи шаардлагатай мэдээллийн боломжийг бүрдүүлэн өгч, ажилласан бөгөөд сумын эрх зүйн ажилтан цаашид хариуцан ажиллахаар тохиролцлоо.
Шүүхийн талаархи гарын авлага, брощур, материалаар оролцогчдыг хангаж, шүүхийн үйлчилгээний талаархи санал асуулгын авч, санал солилцож, ярилцсан нь үр дүнтэй ажил болсон талаар сумын удирдлагууд дүгнэн ярилаа.


ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА