Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2020, 20:32   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгын гадна талбайн тохижилтын ажлыг ашиглалтанд хүлээн авлаа.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилга 2019 онд баригдаж, Улсын комиссоос 2019.12.18-ны өдөр ашиглалтанд хүлээн авч, шүүхийн шүүгч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл дээшилж, шүүх хуралдааны танхимын тоо нэмэгдэж, иргэдэд шүүхээс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж байна.
Өргөтгөлийн барилгыг хүлээн авсан Улсын Комиссоос өгсөн албан даалгавар, зураг төсвийн ажлын гүйцэтгэлийн дагуу шүүхийн барилгын гадна талын талбайн тохижилтын ажлын тендер гүйцэтгэгч “ВИВАЗОНЕ” ХХК бүрэн гүйцэтгэж, 2020.04.22-ны өдөр шүүхийн Тамгын газар, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.
    Шүүхийн Тамгын газраас гүйцэтгэгч байгууллагатай хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, зураглал гаргаж, Өргөтгөлийн барилгын дээврийн хучилтын ажил, гадна талбайг цементлэх, гэрэлтүүлэг, барилгын гаднах зарим заслын ажил, бороо зайлуулагч зэрэг ажлуудыг хийхэд Ажлын хэсэг гарган, хяналт, шаардлага тавьж ажилласан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд авто граж нэгийг барьж, шүүхийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлөө дээшлүүллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 148   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930