Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-04-2020, 19:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЖАРГАЛАНТ СУМАНД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020.04.27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийлээ. Сумын ИТХ, Засаг Дарга, ЗДТГ-ын ажилтнууд, Багийн Засаг Дарга, Багийн Нийгмийн ажилтнууд, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцсон хамтарсан уулзалтыг Жаргалант суманд зохион байгууллаа. Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн үр дүн, ололт, бэрхшээл, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа ажил, цахим хэлбэрээр шүүхийн үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлах талаар техникийн дэвшлийг ашиглахын давуу тал, онцлог, шүүх хуралдааны нээлттэй байдал, шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэхэд хамтран ажиллах, иргэдийн шүүхээс хүсэн хүлээж байгаа санал, хүсэлт, эрэл хэрэгцээг байнга судалж, ханган ажиллахад хэрхэн ажлаа уялдуулах зэрэг асуудлаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл хийж, харилцан ярилцлаа. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба, шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас тус бүр хариуцан байгаа ажлуудынхаа чиглэлээр мэдээлэл өглөө. Уулзалтанд оролцогчдыг шүүхийн үйлчилгээний талаархи гарын авлага, брощур, мэдээ, мэдээллээр ханган ажиллаж, шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал авч, дүгнэлээ. Жаргалант сумын Багийн Засаг Дарга нар, Нийгмийн ажилтнуудад “Шүүхийн үйлчилгээний бүтээгдэхүүн” бүхий 30 гаруй төрлийн шторк, бичлэгийг багтаасан СИДИ-г гардуулан өгч, хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж, ажлын төлөвлөгөөг гарган ажилласанд уулзалтанд оролцогчдоос шүүхийн Тамгын газарт талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 381   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031