Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-05-2020, 21:22   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЗӨВӨЛГӨӨН ХИЙЛЭЭ.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын ээлжит зөвөлгөөнийг 2020.05.03-ны өдөр зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр шүүхийн Тамгын газрын 2020 оны 1-р улирлын ажлын үр дүн, 2020 оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны явц, хэрэгжилт, байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, Хууль тогтоомж болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, короновирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүн явц, ажлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвөлгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи статистик мэдээ, мэдээлэл, шүүх хуралдааны бэлтгэл ажил, шүүхийн захиргааны зарим албан тушаалтны ажлын байран дээр ажлын байрны зураг авалт, дүн шинжилгээ хийх, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр хийх мониторингийн ажлын явц, хэргийн дундаж хугацаа, хугацаа хойшлуулсан, түдгэлзүүлсэн, хугацаа алдсан хэргийн судалгаа, хяналт шинжилгээ хийх Ажлын хэсгийг байгуулж, удирдамж, заавар, зөвлөмжийг өгч, хугацаатай зарим үүрэг даалгавар өгч, ажлын төлөвлөлт хийснээр өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 384   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031