Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-05-2020, 20:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН Х.БААТАРГЕЛЬД ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАРТ ИТГЭЖ БАЙНА.

Иргэн Хавдолын Баатаргельд:  Миний эгч нийт 20 жил мал маллаж улсдаа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад группт орсноосоо хойш хөдөлмөр эрхлэхгүй хэвтэрт байж байгаад тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандсан.
Миний эгч хэвтэрт байдаг учраас би эгчийнхээ өмнөөс шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд баяртай байна.
Одоо би шүүхэд хандаж, өөрийнхөө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн үйчилгээг сайн мэдэж, шүүхийн байгууллагын талаар хуулийн талаар тодорхой ойлголттой болж, мэдлэг маань дээшилсэн болохоор сэтгэл өөдрөг байна.
           Ховд аймгийн шүүхийн хамт олон хурдан шуурхай, хамгийн гол нь шударга шийддэг гэдгийг өөрийн бие сэтгэлээрээ мэдэрсэн учраас Ховд аймгийн шүүхийн шүүгч нарт итгэж, баярласан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 214   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.09.27-2021.10.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.09.27-2021.10.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031