Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-05-2020, 21:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНД БАЯРЛАЛАА.

Өргөдөл гаргагч: Ц.Энхтөр
Миний хувьд анх удаагаа шүүх буюу шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Өмнө нь цахим орчинд ихэвчлэн шүүх хүнд сурталтай гэх мэтээр сонсож байсан бөгөөд өргөдөл гаргахаас өмнө хүнд сурталтай, өргөдлийг удаан хугацаанд шийдвэрлэдэг гэж бодож байсан боловч шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар өргөдөл шийдвэрлэснээр өргөдөл гаргагч, уригдагч талын харилцаанд сэв суух бус өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, богино хугацаанд асуудлыг арилгаж өгсөнд ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Шударга ёсыг сахиулж буй та бүхний амьдрал хийгээд, ажилд нь амжилт хүсье хэмээн шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
 
 Өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нямдорж
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд талуудын сайн дурын үндсэн дээр, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчимд тулгуурлан талуудын зөвшилцөлд идэвх санаачлагчтай, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгсөн явдалд тус шүүх болон шүүхийн эвлэрүүлэн зуучлалын хамт олонд баярласнаа илэрхийлэхийн сацуу төрийн минь мэлмий тунгалаг байх болтугай.

Өргөдөл гаргагч: Б.Баярхүү
Б.Баярхүү миний бие Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа үйлчлүүлж байна. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь түргэн шуурхай, эелдэг үйлчилдэг явдалд нь талархаж байна. Эвлэрүүлэн зуучлалаар өөрт үүссэн маргааныг шийдвэрлүүлснээр уригдагч талтай таатай харилцааг хэвийн үлдээж, өөрт тулгарсан асуудлаа харилцан тохиролцож, тохиролцоонд хүрч, асуудлыг түргэн шуурхай, богино хугацаанд шийдвэрлэсэнд талархлаа илэрхийлье.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2020.05.18-2020.05.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031