Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-05-2020, 22:34   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ- ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УЛИРАЛЫН АЖЛЫН БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Ховд аймаг дахь Цагдаагийн Газрын дарга нарын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан “2020 оны Хамтарсан төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг шүүхийн байранд зохион байгууллаа. Уулзалтаар “Хамтарсан жилийн төлөвлөгөө”-ний 2020 оны эхний хагас жилийн ажлын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид анхаарч, хэрэгжүүлэх ажлын чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцож, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр төлөвлөн ажиллахаар тохиролцож, ойрын хугацаанд шүүхийн Харуулын Цагдаагийн ажиллах орчинг дээшлүүлэх чиглэлээр “Харуулын Цагдаагийн үйлчилгээний цэг”-ийг шинээр байгуулан, тохижуулах, хяналтын камерын тоог нэмэгдүүлж, хяналтын дэлгэцийг томруулан, ажиглах орчны нууцлалыг хангах, харуулын цагдааг хамгаалах хэрэгслээр хангах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 322   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031