Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-07-2020, 22:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ГАДНА САМБАР БАЙРШУУЛАВ.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас байгууллагын 2020 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг шүүхийн байрны гадна талд байршуулав. Шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг шуурхай, цаг алдалгүй авах боломж, нөхцлийг бүрдүүлж, шүүхийн байранд заавал нэвтэрч, цаг алдахгүйгээр шүүх хуралдааны зар, тойм, шүүхүүдийн хаяг, утас, нэхэмжлэлийн загвар, бүрдүүлбэр, улсын тэмдэгтийн хураамж төлөх талаархи мэдээлэл, санал, хүсэлтээ холбогдох байгууллагуудад шууд хүргүүлэх мэдээ, мэдээлэл, цахим хаяг зэрэг иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг багтааснаараа чухал ач холбогдолтой юм. Ялангуяа хөдөө, сум, багаас шүүхийг зорин ирж байгаа иргэд, малчид, хөдөлмөрчид шүүхийн ажилтантай заавал холбогдохгүйгээр өдрийн цайны цаг, амралтын цаг, өдрүүдээр шүүхийн гаднах мэдээллийн самбараас сонирхсон мэдээ, мэдээллээ авах боломж бүрдэж байгаа нь шүүхийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэдийн шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэх чухал хүчин зүйлсийн нэг боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 69   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.08.10-2020.08.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.10-2020.08.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.03-2020.08.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.08.03-2020.08.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    August 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31