Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-07-2020, 22:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТ, НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ.

Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын ажилтнуудын хамтарсан зөвөлгөөн 2020.07.08-ны өдөр зохион байгуулагдаж, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний менежмент, нэгдсэн системийн хөтлөлт, хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө. Хамтарсан зөвөлгөөнөөр хэргийн хөдөлгөөний шийдвэрлэлтийн талаархи мэдээ, мэдээлэл хийж, хэргийн хугацаа, түдгэлзүүлсэн, хугацаа хэтрэлт, шүүх хуралдаан хойшлолтын шалтгаан, нөхцлийн талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ажлыг 2020 оны 3 дугаар улиралын төлөвлөгөөнд тусгалаа. Шүүгч, ажилтнуудын ээлжийн амралт эхэлж байгаатай холбогдуулан, шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 94   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.08.10-2020.08.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.10-2020.08.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.03-2020.08.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.08.03-2020.08.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    August 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31