Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-08-2020, 12:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МАЛЧИН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖЛААР ЗУСЛАНГИЙН НУТАГТ АЖИЛЛАВ.

Ховд аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлах ажлын хүрээнд Аймгийн хуулийн байгууллагууд хамтран, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, иргэдэд эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, малчид, иргэдийн оролцоонд тулгуурлан эх байгалиа хамгаалах "БИД ХОРООХГҮЙ" аяныг зохион байгуулан сумдад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио, Намарзан баг, Ховд сумын Цагаан Бургас, Дунд-Ус багуудад 2020.07.27-07.29-ны өдрүүдэд зуслан нутгуудад хүрэлцэн очиж, малчидтай газар дээр нь уулзалт, ярилцлага хийж, хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, ард иргэдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар мэдээлэл өгч, санал солилцож, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллав. Аймгийн ИТХ, Шүүх, Прокурор, Цагдаа, Байгаль Орчны газар зэрэг байгууллагууд хамтран алслагдсан сум, багийн малчид хөдөлмөрчдөд зуслангийн газар нутагт газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаад малчид, сумын иргэд талархал илэрхийлж байлаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 55   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031