Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-06-2020, 17:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 сарын 19-ний өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм


            1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны шүүгдэгч Т.Жанболатад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгч Т.Жанболатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар  6 жилийн хорих ял оногдуулсан.  
            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгч Н.Отгондалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  2 жил 4 сар 28 хоногийн хорих ял оногдуулсан.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч М.Ганзоригт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Ганзоригт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.  
            4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Мөнгөнхүүд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Мөнгөнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу 550000 төгрөгийн торгох ял оногдуулсан.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч М.Саруул-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Ц.Нарантуяа нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Ж.Энхжаргал нараас шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
            6. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Ц.Амаржаргал, Н.Батболд нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нараас шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
            7.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Л.Цэнд-Аюушид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Л.Цэнд-Аюушид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
            8. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Р.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
           
                        Тойм гаргасан:
                        ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
                        БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 54   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728