Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-08-2020, 11:29   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар Ховд аймгийн шүүхэд 2020.08.24-08.25-ны өдрүүдэд ажиллаж, шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ Төрийн Дээд шагнал, шүүхийн салбарын шагналаар шагнагдсан шүүхийн ажилтнуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар тус Шүүхийн ахмад ажилтан Нацагийн Мөнхбат "Алтан гадас" одонгоор, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн "Хөдөлмөрийн Хүндэт Медаль"-иар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Моодойн Мянганбаяр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт Тэмдэг"-ээр тус тус шагнагдсан шагналыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан гардуулан өгч, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 34   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930