Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-09-2020, 20:48   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АХМАД ШҮҮГЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 113 дугаар зарлигаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмад шүүгч Бэгзийн Дамба, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн ажил албан тушаалаас тэтгэврийн дээд нас хүрсэн тул Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын тушаалаар чөлөөлөгдсөн ахмад шүүгч Дэлэгдоржийн Алимаа нарт хүндэтгэл үзүүлэх Ёслолын арга хэмжээг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020.09.14-ны өдөр зохион байгууллаа. Ахмад шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга, Ховд аймаг дахь Шүүхийн Ахмадын Салбар Хороо, ахмад шүүгчдийн төлөөлөл, аймгийн хуулийн зарим байгууллагын удирдлага, төлөөлөл, ахмад шүүгчдийн гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирж оролцлоо. Ахмад шүүгч Бэгзийн Дамба нь хуулийн байгууллагад шүүгчээр 38 жил, үүнээс шүүхийн байгууллагад 33 жил, шүүгчээр 26 жил, ахмад шүүгч Дэлэгдоржийн Алимаа нь хуулийн байгууллагад 45 жил, үүнээс шүүхийн байгууллагад 43 жил, шүүгчээр 36 жил, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар 6 жил амжилттай ажилласан Монгол Улсын шүүхийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, Ховд аймгийн шүүхийн түүхийн нэгэн орон зайг бүтээсэн ард иргэд, хуульчдын итгэл, сэтгэлийг хүлээсэн амжил, амьдралын арвин намтартай бид бүхний бахархан дуурайх гавьяат үйлстэй шүүгчид билээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 246   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.01.25-2021.01.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.01.18-2021.01.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.01.11-2021.01.15 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.01.11-2021.01.15 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    January 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031