Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан уулзалт 2020.09.16-ны өдөр шүүхийн байранд боллоо. Хамтарсан уулзалтаар шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг 2020 оны 3-р улиралын байдлаар дүгнэн хэлэлцэж, цаашид хамтран хийх ажлын төлөвлөгөөг батлав. Уулзалтанд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн нар болон холбогдох ажилтан албан хаагчид оролцлоо.
