Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-09-2020, 16:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

ШҮҮХИЙН БАЙРАНД “ХУУЛЬЧИЙН ӨРӨӨ” БАЙГУУЛЛАА.


      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Монголын Хуульчдын Холбоонд хандан, хүсэлт тавьж, хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнд Ховд аймгийн шүүхийн байранд “ХУУЛЬЧИЙН ӨРӨӨ” шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.
     “ХУУЛЬЧИЙН ӨРӨӨ”-ний нээлтийн ёслолын арга хэмжээ 2020.09.21-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгуулагдаж, энэхүү арга хэмжээнд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туяа, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, урилгаар Монголын Хуульчдын Холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Ховд аймгийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор Б.Гантулга, Ховд аймаг дахь Хуульчдын Холбооны салбарын зохицуулагч, хуульч, өмгөөлөгч Ц.Энхжаргал нар зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөл, шүүхийн шүүгч, ажилтнууд оролцлоо.  
    Шүүхийн байранд “ХУУЛЬЧИЙН ӨРӨӨ” байгуулагдсанаар шүүхээр үйлчлүүлэгч ард иргэд тохитой тухтай, зориулалтын орчинд мэргэжлийн хуульчдаас хуульд заасан эрхээрээ хангуулан, шүүхийн шатанд өмгөөлөгч, зохигчидтойгоо уулзах, зөвөлгөө авах боломж бүрдэх бөгөөд нийт хуульчид шүүхийн байранд үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулах, шүүхийн шат бүхэнд үйлчлүүлэгчтэйгээ шуурхай харилцах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэлтийн хугацааг багасгах зэрэг чухал ач холбогдолтой юм.
     Шүүхийн Тамгын газраас өрөө тасалгаагаар ханган, засвар, тохижилт хийж бэлэн болгож, холбогдох захиалгыг өгч ажилласны дагуу Монголын Хуульчдын Холбоо хамтын ажиллагааны хүрээнд ширээ, сандал, ханын шүүгээ, дэлгэц болон бусад нэн хэрэгцээт зүйлсийн санхүүжилтийг 3 сая төгрөгөөр хийж, цаашид энэхүү өрөөг зориулалтын дагуу ашиглах талаар “Санамж бичиг” байгуулан, хамтран ажиллахаар Шүүхийн Тамгын газар, Хуульчдын Холбоо, аймгийн Салбар хороо зөвшилцөн, ажиллаж байна.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031