Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-09-2020, 14:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагуудын сургалт зөвлөгөөн боллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллага болох Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Шүүхийн тамгын газар, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд Ховд аймгийн Мөнххайрхан сумын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажлын туршлага судлах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд ажиллаа. Уг туршлага судлах ажлын хүрээнд Амьтан ургамалын мэдээллийн бааз буюу БИОСАН-гийн үйл явц, Байгаль хамгаалагчдыг сэлгэн ажиллуулахын давуу тал, тусгай хамгаалалтай газар нутагт зөрчил буурсан туршлага, Хойлог шувуу хамгаалах чиглэлээр тусгай хамгаалалттай газар, Эко клуб, нутгийн иргэд хэрхэн хамтран ажиллаж буй байдал, Амьтан авран хамгаалах журмын талаар хэлэлцэж ,Ховд аймгийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Ховд аймгийн Амьтан авран хамгаалах журамтай болох талаар 2021 оны дэд зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа хэлэлцэн, сургалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 382   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031