Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-11-2020, 18:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНААС ZOOM VIDIO CONFERENCING АШИГЛАН, ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙВ.

2020.11.19                                                                                                          Жаргалант сум
    Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанд IVCO интернейшнл ХХК-ны өргөдөлтэй Ховд аймгийн эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан иргэний маргааныг   2020 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад 2020 оны 11 сарын 19-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж гүйцэтгэв.
    Ковид-19 цар тахлын хүрээнд улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, Zoom vidio conferencing ашиглан онлайнаар шууд холбогдож Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтарсан уулзалтыг явуулж, эвлэрлийн гэрээг амжилттай байгууллаа.
Өргөдөл гаргагч, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдсан талын зүгээс тус шүүхэд онлайнаар хөнгөн шуурхай, соёлтой үйлчилгээг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанаас үзүүлж, үйлчилсэнд талархсанаа илэрхийлээ.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 146   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30