Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-01-2021, 12:07   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО.

   Ховд аймгийн шүүх, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн хамтарсан уулзалт 2021.01.14-ны өдөр зохион байгуулагдлаа.  Хамтарсан уулзалтанд шүүхийн байгууллагын шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх тасгийн шийдвэр гүйцэтгэгч албан хаагчид оролцож, 2020 оны хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэн, өнгөрсөн онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх хуудасны биелэлт иргэн, захиргааны хэргийн шүүхийн хувьд 86-90 гаруй хувь, эрүүгийн хэргийн хувьд бүрэн биелэлттэй байгааг тэмдэглэн сайшааж, шүүхийн шийдвэрийн биелэлт дээшилсэн нь хамтын ажиллагааны ажлын ололт хэмээн дүгнэлээ.  2021 онд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хамтран зохион байгуулах чиглэлээр 20 гаруй ажлыг тусгасан "Хамтран ажиллах төлөвлөгөө"-г хэлэлцэн,  шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн дарга дэд хурандаа Д.Эрдэнэбат нар хамтарсан тушаалаар баталлаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 197   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031