Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-01-2021, 18:32   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ - СУМ ОРОН НУТГИЙН ОНЛАЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн нийт Сумын удирдлагуудтай Онлайн Хамтарсан уулзалтыг 2021.01.22-ны өдөр шүүхийн байрнаас зохион байгууллаа. Онлайн хамтарсан Уулзалтаар шүүхийн үйлчилгээг сум, багийн ард иргэдэд цахим болон бусад хэлбэрээр хүргэх, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргах сумын ард иргэдийн асуудлыг шуудангаар болон цахим хэлбэрээр шүүхэд ирүүлэх, шүүхийн шийдвэрийг сумдад хүргүүлэх, ард иргэдэд шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг Сумын "Нутгийн Захиргааны Ордон"-д байрладаг "Иргэний танхим"-д байршуулсан Мэдрэгчтэй Нээлттэй дэлгэцээр хүргэж байх, шүүхийн үйлчилгээний талаархи 30 гаруй шторк, гарын авлага, видео мэдээллийг сум багийн хүмүүст байнга үзүүлж, тайлбарлан өгч, мэдээллээр хангаж байх зэргээр шүүх - сум орон нутгийн байгууллагууд цаашид цахим хамтын ажиллагаагаар ажлын уялдааг ханган, хамтран ажиллаж асуудлаар шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Сум орон нутгаас шүүхтэй хамтын ажиллагааг дэмжин, 2021 онд цахим хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, санал солилцож, шүүхийн байгууллагаас цахим хамтын ажиллагааг хангах чиглэлээр чухал санал санаачлага гаргаж байгаад талархал илэрхийллээ. Шүүхийн Тамгын газраас 2021 онд "Шүүхийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг менежменттэй сум, баг, төрийн албан хаагч тус бүр 1-ийг аймгийн хэмжээнд шалгаруулахаар удирдамж гарган хүргүүлэхээр боллоо. Цаашид Онлайн уулзалтыг сар бүр хийж байх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт онлайнаар хийх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг сум орон нутагт цаг зав хэмнэсэн хамтын ажиллагааг хамтран хөгжүүлэхээр ярилцан тохиролцлоо.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 86   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.09.06-2021.09.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.08.23-2021.08.27 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.08.23-2021.08.27 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.08.16-2021.08.20 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930