Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-01-2021, 18:37   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД СУМАНД АЖИЛЛАВ.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Ховд аймгийн Ховд суманд Ажлын хэсэг 2021.01.25-ны өдөр ажиллав. Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс, Ө.Бахытбек, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан А.Раднаабазар, жолооч Б.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Ховд сумын ИТХ-ын дарга, Засаг Дарга нар болон сум, байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, шүүхийн байгууллагаас 2020 оны хийж хэрэгжүүлсэн ажил, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж, 2021 онд шүүх-сум орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд сум, багийн иргэдэд хууль, шүүхийн талаархи мэдээллийг цахим хэлбэрээр шуурхай хүргэхэд суманд Сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан "Шүүхийн үйлчилгээг сум, багт хүргэхэд дэмжлэг үзүүлэх баг" байгуулан, сумын "Нутгийн захиргааны ордон"-д байрших "Иргэний танхим"-аас Нээлттэй дэлгэцээр ард иргэдэд мэдээллийг шторк болон бусад хэлбэрээр тогтмол хүргэн ажиллах, сумын багууд, байгууллагуудад шүүхийн үйл ажиллагааг сурталчилахад шүүхийн Тамгын газраас арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болж, хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталснаар хамтарсан уулзалт амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 266   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031