Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн нийт Сумдтай Цахим хэлбэрээр 14 хоног тутам Онлайн хамтарсан Уулзалт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн Онлайн уулзалтаар Хууль, шүүхийн үйлчилгээг Сум, багийн ард иргэдэд цахим хэрэгсэл, техник технологийн ололт, давуу чанарыг ашиглан хүргэх, Шүүхийн талаархи 34 төрлийн мэдээ, мэдээллийг видео шторк, цахим файл хэлбэрээр дуу дүрс бичлэг ашиглан шууд үзүүлэх Сум, баг, сумын албан байгууллага, айл өрхөд мэдрэгчтэй дэлгэц, гар утас, сошиал мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн санал, хүсэлтийг тухай бүр хүлээн авч, нэгтгэн, шүүхэд ирүүлэх мэдээллийн эргэлт, хариу үйлдлийн цогц механизмыг хамтран бий болгох асуудлаар санал солилцлоо. Сумдаас гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, 2021 онд шүүхээс Захиргааны Ерөнхий хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хууль, Шүүхийн тухай хуулиар Онлайн сургалтын төлөвлөгөө баталж, эрх зүйн арга зүйгээр хангахаар боллоо.


