Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-02-2021, 13:53   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ӨГЛӨӨ.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг онлайнаар шат дарааллан өгч байгаа бөгөөд Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам 2021.02.09-ний өдөр Дарви, Мөнххайрхан сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчид сургалтыг зохион байгууллаа.
     "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр сургалт өгсөн бөгөөд сургалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлаа. Мөн онлайнаар шүүх хуралдааны танхим болон танхимд суурилуулсан техник технологи болон шүүхийн иргэдэд үйлчлэх танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдал зэргийг танилцууллаа.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728