Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-02-2021, 14:03   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт хийв

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Дарга, Ховд хотын Захирагч Ц.Цогтбаярыг шүүхийн байгууллага дээр уръж, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг ард иргэдэд хүргэх цар хүрээг нэмэгдүүлэх, Жаргалант сумын ард иргэдэд шүүхийн цахим үйлчилгээг сурталчлах, цаг зав хэмнэсэн арга хэлбэрийг санал болгох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах ажилд хамтын ажиллагааг хөгжүүлэх, сум багийн нийгмийн ажилтан, багийн Засаг дарга, ажилтнуудыг шүүхээс тусгайлсан сургалтанд хамруулах зэрэг асуудлаар ажил хэрэгч ажлуудыг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 2021 онд Шүүхийн Тамгын газрын дарга, Жаргалант сумын Засаг Дарга хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 14   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728