Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-02-2021, 11:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУМДАД ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ДЭВТЭР ГАРДУУЛЛАА

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас цар тахлын болон бусад нөхцөлд шүүхийн үйлчилгээг цогц хэлбэрээр сум бүр өөрсдөө "Шүүхийн үйлчилгээг өөрийн сумандаа цахим болон бусад хэлбэрээр сурталчлах баг" байгуулан ажиллах хөдөлгөөн өрнүүлж, Сумын Засаг Даргын Захирамжаар бүрэлдэхүүн, жилийн ажлын төлөвлөгөөг батлуулан, арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.
     Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн нийт Сумдтай Онлайн уулзалт 3 удаа хийж, сар бүрийн 25-ны дотор шүүхийн талаархи мэдээ, мэдээлэл сум бүрт түгээсэн талаар хяналт-шинжилгээний мэдээг нэгтгэн авах ажлыг зохион байгуулж байна. Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сумдын оролцоонд тулгуурлан хамтран нэмэгдүүлэх зорилготой энэхүү ажлын Сумдад хөтлөх Бүртгэлийн Дэвтрийг Шүүхийн Тамгын газраас Буянт, Мянгад Сумын Багийн ахлагч нарт гардуулан өглөө.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн urnaa   Үзсэн: 12   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728