Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-03-2021, 22:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Өмч хамгаалах байнгын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Хурлаар байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зүй зохистой хэрэглээ, аюулгүй байдал, бүртгэл тооллого, эд хөрөнгө хөрөнгийн гэрээгээр эд хариуцагч нарын үүрэг хариуцлагын биелэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Байгууллагын эд хөрөнгө шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад хүрэлцэхүйц байх, техник технологийн хөгжлийн хурд, шаардлагыг хангаж байх, шүүхийн хараат бус байдлыг хангахад нөхцөл шаардлагад нийцтэй байх зэрэг бодлогын хувьд дүн шинжилгээ хийх, 2022-2026 оны шүүхийн төсвийн стратегийн бодлогод саналаа боловсруулах, 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалт, урсгал төсөвт тусгуулах санал зэрэг асуудлын талаар хэлэлцэж, холбогдох судалгаа тооцоог хийж танилцуулахаар шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 193   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031