Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-03-2021, 22:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ.

       Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021.03.01-нээс хэрэгжихтэй холбогдуулан, тухайн хуулийн талаар хэлэлцүүлгийг шүүхийн захиргааны ажилтнуудын дунд өрнүүллээ. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туяа, Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар хэлэлцүүлэгт оролцож, хуулийн шинэ орчинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, хууль эрх зүйн онцлог зохицуулалт, хавтаст хэргийн эмх цэгц, хэргийн оролцогчдын хүсэлтийг шүүхэд хүлээн авах, нэхэмжлэл шүүхэд хүлээн авахад анхаарах асуудал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, шүүхийн практикийг хөгжүүлэх, судалгаа мэдээллийг төрөлжүүлэх, шүүхийн ажлын дотоод зохион байгуулалтанд анхаарах асуудал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, харилцаа хандлагыг эерэгээр төлөвшүүлэх талаар санал солилцож, хуулийн хэрэгжилтийн чиглэлээрх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, ажлын хуваарийг гаргаснаар хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 197   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728