Шүүхийн Тамгын газрын Дотоод Сургалтын Төлөвлөгөөний дагуу 2021.03.01-нээс Шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, тухайн хуулиар 2021.03.04-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт явууллаа. Сургалтаар хуулийн зохицуулалт, агуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажлын онцлог, эрх зүй зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ойлголтоо баталгаажуулж, харилцан ярилцлаа.
