Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2021, 20:10   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА.

      Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн тус тус хуралдаж (2020.03.01), тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4, 19.2.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасан “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох”, “нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт хүлээн  авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг” батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:                                            
      Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямжавын Туяа, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Гомбосүрэнгийн Сонинболор, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Тумагийн Цэцэгмаа, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ нарыг тус тусын шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгож, шүүх тус бүр хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн  авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шинэчлэн баталж тогтоол гаргасан байна. 
     Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 114   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.05.02 - 2022.05.06 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэргийн танхим
2022-05-02 өдрөөс 2022-05-06 өдрийн хооронд Ирэгийн хэргийн анхан шат Иргэний хэргийн
2022.02.28-2022.03.04 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов Иргэний хэргийн танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031