Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2021, 20:29   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛЬ, ШҮҮХИЙН ТАЛААРХИ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ЦАР ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газартай хамтран, 2021 оны Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгуулан, батлуулж, хууль, шүүхийн үйл ажиллагааг Ховд аймгийн нийт 17 суманд нэгэн зэрэг жилийн турш зохион байгуулах, сум, багийн ард иргэдэд хүргэх мэдээ, мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлэхэд сум бүрийн засаг захиргаатай хамтран ажиллах, цахим хэлбэрээр сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар хамтарсан уулзалтыг 2021.03.09-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Хамтарсан уулзалтанд Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын ажил хариуцсан ажилтнууд оролцож, сумдад хүргэх ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, төлөвлөгөөний талаар санал солилцож, нэгдсэн ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулахаар болж, хариуцсан ажлуудын талаар байгууллага бүр бэлтгэл ажлыг хангахаар боллоо.
Энэ ажлын хүрээнд 2021.03.19-ны өдөр аймгийн нийт сумдын нийгэм эрх зүйн ажилтан, сумын ИТХ, ЗДТГ-ын ажил хариуцсан ажилтнуудад зориулсан “Эрх зүйн тусгайлсан сургалт”-ын хөтөлбөр, сэдвийн талаар ярилцаж, баталлаа
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 242   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031