Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2021, 15:40   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН АХМАДЫН САЛБАР ХОРОО УЛСАД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

      Монголын шүүхийн Ахмадын Холбооны 2020 оны ажлын нэгдсэн үзүүлэлтээр Улсын нийт шүүхүүдийн салбар хороодоос Ховд аймгийн шүүхийн Ахмадын салбар хороо улсын хэмжээнд ажлын амжилтаараа ДЭД БАЙР эзэлж, "ӨРГӨМЖЛӨЛ", мөнгөн шагналыг Ховд аймгийн шүүхийн Ахмадын Салбар Хорооны дарга, шүүхийн ахмад ажилтан Нацагийн Мөнхбатад шүүхийн байранд гардуулан баяр хүргэлээ. Шилдэг салбар хороодыг "Тэргүүний салбар хороо шалгаруулах удирдамж"-ийн хүрээнд 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулжээ. Тус шүүхийн Тамгын газраас төрөлх шүүхээсээ өндөр насны тэтгэвэртээ гарч, ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээ шүүхийн хөгжлийн төлөө зориулсан ахмад шүүгч, ажилтнуудаа байнга дэмжин тусалж, ахмадын байгууллагатайгаа үр бүтээлтэй хамтран ажиллахыг эрмэлздэг агаад шүүхийн байранд "Шүүхийн ахмадын өрөө"-г шинээр байгуулан, орчин нөхцлийг бүрдүүлсэн улсын хэмжээнд анхны шүүхийн байгууллага болжээ. Шүүхийн Ахмадын салбар хороонд 12 шүүхийн ахмад шүүгч, ажилтнууд харъяалагдаж, шүүхийн Тамгын газартай хамтран ажиллах жилийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэн ажилладаг сайхан уламжлалтай билээ. Шүүхийн өндөр түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.04.19-2021.04.23 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.03.22-2021.03.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930