Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн иргэн 36 айлын 108 орон сууцны Сууц Өмчлөгчдийн Холбооны үйлчилгээний ажилтан Даваагийн Ариундалайд Ховд аймгийн Жаргалант сумын "Нутгийн захиргааны Ордон"-д Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас "ТАЛАРХАЛ" гардуулж, тус шүүхийн "Дурсгалын тэмдэг"-ээр шагнаж, урамшууллаа. Жаргалант сумын Рашаант багаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн, ард иргэд, багийн оршин суугчдынхаа тохитой орчныг бүрдүүлж, цэвэр цэгцтэй байдлыг бий болгох, үйлчилгээний шуурхай эерэг хандлагаараа багийн иргэдийнхээ талархлыг зүй ёсоор хүлээдэг, шүүхийн байрны орчин болон шүүхийн албаны орон сууцны хог хаягдлыг цэвэрлэх, ачиж зайлуулах, шүүгч, ажилтнуудын ажиллаж, амьдрах цэгцтэй орчинтой байлгахад хувь нэмрээ оруулан, үр бүтээлтэй хамтран ажилладаг, ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч зан чанартай Д.Ариундалайд шүүхийн байгууллагаас ажил үйлс, амьдралд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
