Хууль, шүүхийн үйлчилгээг ард иргэдэд цахим болон бусад хэлбэрээр хүргэхэд хамтран ажиллах чиглэлээр тус шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Жаргалант сумтай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, 2021.03.25-ны өдөр Жаргалант сумын Нутгийн Захиргааны Ордонд Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Жаргалант сумын Засаг Дарга бөгөөд Ховд хотын Захирагч Ц.Цогтбаяр нар хамтын ажиллагааны чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх ажлын хамтарсан төлөвлөгөөг баталлаа.
