Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-03-2021, 19:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАР УУЛЗАЛТ ХИЙЖ, ШҮҮХИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЛАА.

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг аймгийн сум, багуудад хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Ховд аймгийн хүн амын 50% орчим нь аж төрж буй Ховд аймгийн Жаргалант суманд шүүхийн Тамгын газраас 2021.03.25-ны өдөр сургалт, уулзалт хийлээ. Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулгыг хийж, онцлог зохицуулалт, өмнөх хуулиудад тусгасан эрх зүйн харилцааны ялгаатай талууд, хариуцлагын механизм зэрэг асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Сургалт, уулзалтанд Жаргалант сумын удирдлагууд, 12 багийн Засаг Дарга, нийгэм эрх зүйн ажилтан нар, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцлоо. Сум, багийн түвшинд хууль, шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд цаашид үр бүтээмжтэй хамтран ажиллах асуудлыг Жаргалант сумаас дэмжин хамтран ажиллаж байна.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.04.19-2021.04.23 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.03.22-2021.03.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930