Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-03-2021, 16:29   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ХАРУУЛЫН ЦАГДАА Ц.ХАШТОГТОХОД МӨНГӨН ХАНДИВ ГАРДУУЛЛАА.

    Таван ханатай гэр нь галын аюулд өртсөн шүүхийн харуулын цагдаа, Ховд аймгийн Цагдаагийн ахлах ахлагч Ц.Хаштогтоход Ховд аймгийн шүүхийн шүүгч ажилтнуудаас сэтгэлийн мөнгөн хандив үзүүлж, 2021.03.26-ны өдөр шүүхийн байранд "ТАЛАРХАЛ"-ын хамт гардуулан өгч, Өргөө Цагаан гэр гал голомт нь өөдлөн дэвжиж байхыг хүсэн ерөөлөө. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Хаштогтох нь шүүхийн харуулын цагдаагаар сүүлийн 3 жил тасралтгүй ажиллаж байгаа, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж хамгаалах үйл хэрэгт хариуцсан ажлаа зохих журмаар сайн гүйцэтгэж ажилладаг, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан юм.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.04.19-2021.04.23 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.03.22-2021.03.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930