Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-04-2021, 12:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“АЙМГИЙН ХУУЛЬ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ БАГ” - ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ЭЭЛЖИТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран, Ховд аймгийн нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн дарга, гишүүд болон “Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын хөтөлбөрийг батлагдсан хуваарийн дагуу Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа ба өнөөдөр 2 дахь удаагийн /2021.04.20/ цахим сургалтыг зохион байгууллаа. 
          Сургалтын өмнө Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн нээж үг хэлж, 2020 оны Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Оронбасар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” сэдвээр сургалт  явуулж, уг сургалтад нийт 17 сумын 91 удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцлоо. 
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн илрүүлж, мэдээлэх вэ? Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага зэрэг дэд сэдвээр сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын төгсгөлд сумдын гэр бүлийн хүчирхийлэлээр шийтгүүлсэн этгээдийн тоон мэдээлэл болон гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 167   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031