Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шуурхай зөвлөгөөнөөр аймаг, сумдын ард иргэдэд шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг хүргэж буй ажлын талаар хэлэлцэж, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал, гамшгийн үеийн онцгой нөхцөл байдлын үед цахим хэлбэрээр шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх ажлын цар хүрээ, өгөөжийг нэмэгдүүлэх, сумдад зохион байгуулан ажиллаж байгаа "Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах баг"-ийн үйл ажиллагааг арга зүйгээр хангах, тогтмолжуулах, цар хүрээг тэлэх, уялдуулан зохион байгуулах, хамтран ажиллах талаархи ажлын явцын талаар санал, мэдээлэл солилцож, шүүхийн Цахим мэдээллийн сайт, Faje хуудасны баяжилтыг иргэд мэдээлэл цогц хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг өгч, үр дүнгээ тайлагнан ажиллахаар шийдвэрлэснээр зөвлөгөөн өндөрлөлөө.
