Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2021, 18:37   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЛТАЙ, ҮЕНЧ СУМАНД АЖИЛЛАВ.



     Шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг сумдад хүргэх ажлыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж байна. Алтай, Үенч суманд шүүхийн Тамгын газраас томилогдсон Ажлын хэсэг 2021.06.03-06.04-ны өдөр ажиллаж, сумдын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэний төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг хүргэж, санал солилцож, ярилцаж, ажиллав. Шүүхийн Тамгын газраас Аймгийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах Салбар зөвлөлтэй хамтран, цахим хэлбэрээр хууль, шүүхийн үйл ажиллагааг сумын ард иргэдэд сурталчлах ажлын үр дүн, зохион байгуулалт, цар хүрээ, ажлын уялдаа холбооны талаар хэлэлцэв. Энэ үеэр 2021 оны 4,5 дугаар сард Сумдын "Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах багийг чадавхижуулах сургалт"-ыг ZOOM цахим хэлбэрээр 6 удаа зохион байгуулахад амжилттай оролцсон Алтай, Үенч сумдын төрийн албан хаагчдад "ЭРХ ЗҮЙН ТУСГАЙЛСАН СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ"-г гардуулан өглөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 143   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728