Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-09-2021, 10:09   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

    Шүүхийн тамгын газраас Шүүхийн шинжилгээний байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
    Хамтарсан уулзалтанд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дотоод хяналт, үнэлгээний газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа У.Болдбаатар, Ховд аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны дарга, цагдаагийн ахмад Т.Баяр-Эрдэнэ нар оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах, шинжээчийн дүгнэлтийг хуулийн хугацаанд шуурхай гаргах, хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангах, иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөхөд хамтран ажиллах, шинжээчийн ажиллах нөхцлийг хангахад хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцож, шүүхийн Тамгын газраас шүүхийн шинжилгээтэй холбоотойгоор түдгэлзүүлсэн хэрэг, маргааны талаархи судалгааг танилцуулж, шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр хамтран ажиллах ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахаар боллоо.
     Цаашид шүүхийн шүүгч, ажилтнууд болон шүүх шинжилгээний албаны мэргэшсэн ажилтнууд хамтарсан уулзалт хийх, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 12   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.09.06-2021.09.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.08.23-2021.08.27 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.08.23-2021.08.27 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.08.16-2021.08.20 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930