Ховд аймаг дахь шүүхийн Ахмадын салбар хороо, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны ажлын хамтарсан төлөвлөгөөний биелэлт, явцын талаар хэлэлцэж, хамтарсан уулзалт хийлээ. Хамтарсан уулзалтаар 2021 оны төлөвлөгдсөн ажлуудын талаар ярилцан, дүгнэж, ажлын үр өгөөжийг тооцож, оны сүүлийн хагас жилд хийх ажлуудын талаар санал солилцлоо. Шүүхийн Ахмадын өдрийг үр бүтээлтэй байдлаар тэмдэглэх, шүүхийн Ахмадуудтай хамтарсан уулзалт, ярилцлага, шүүхийн ажлын практик туршлагаас суралцах, шүүхийн түүхэн үйл явдлуудыг судлах, шүүхийн Ахмадуудаас өвлүүлсэн туршлага, шүүхийн түүхтэй холбоотой баримт материал, сурвалжид тулгуурласан ном, гарын авлага гаргах, ард иргэдэд чиглэсэн сургалт, мэдээллийн чиглэлээр хамтарсан ажил, арга хэмжээ зохион байгуулах, үүнд цахим хэлбэр өргөнөөр ашиглах зэрэг сэдэвт ажлуудыг хийж хэрэгжүүлээр шийдвэрлэлээ.
