Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-09-2021, 15:22   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ҮЕНЧ, БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн зарим сумдад ажиллаж байна. 2021.09.22-09.23-ны өдрүүдэд Үенч, Булган сумдад ажиллаж, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж, эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим систем, нэхэмжлэл, гомдол, хэрэг материал хуваарилах нэгдсэн системийн онцлог, шүүхийн шүүгчдийн зөвөлгөөнөөр тогтоосон журмын дагуу шүүгчид нэхэмжлэл, хэрэг материал хуваарилагдаж буй байдал, шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах хууль эрх зүйн зохицуулалт, шүүх хуралдааны явцыг мэдээлэх live системээс мэдээлэл авах боломж, shuukh.mn цахим сайтын талаар тус тус дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр олон нийтэд сурталчилж буй ажлын цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээрх ажлын үр дүнг хэлэлцэж, санал солилцон ярилцлаа. Иргэдэд хууль, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны талаар цаашид анхаарч, хэрэгжүүлэх ажлуудын талаар илэн далангүй хэлэлцэж, ажлын төлөвлөгөөнд тусгалаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 21   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.09.27-2021.10.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.09.27-2021.10.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031