Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-04-2015, 11:38   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ РҮҮ ӨС ЗАНГИДАХЫН УЧИР

Монголын хууль тогтоогчид шүүх эрх мэдлийг өмнөө бөхөлзүүлэх мөнхийн хүслэнтэй. Өнөөдөр хавтаст хэргүүдээ тэврээд хонох нь холгүй ажиллаж яваа шүүгчдийн цалинг нэмсэнд төрөөс төрсөн тэрбумтнууд дэлэндээ багтахгүй эгдүүцэж байна. Тэр нь ч сүүлийн үед хэрээс хэтэрлээ.

Хамгийн эмгэнэлтэй нь хуульч сэтэртэй гишүүд нь өөрсдөө энэ тогоо руу нулимж суудаг нь гэм биш зан болоод байна. Шүүх эрх мэдэлтэй ямар хэмжээнд, яаж харилцах ёстойг мэдэхийн дээдээр мэдэх тэд энэ зүгт араа шүдээ хурцлаад байдаг нь зүгээргүй учиртай. Шүүх бол зайлуул улс төр биш. Энэ бол хэрмэл, тэнэмэл улс төрчдөөс хамгаалах төрийн эрх мэдэл. Үүнийг утсан хүүхэлдэй шигээ хөдөлгөх сонирхол үе үеийн засагт байдаг.

Парламентын хойморт ясны хуульчаараа аархдаг Ц.Нямдорж шүүгчдийн цалинг нэмсэн цагаас хойш л ам ангайх бүртээ агсамнасаар ирэв. Ажаад байхад төдийгөөс өдийг хүртэл төрийн хоолыг хороож ирсэн түүнийг хэдэн муу шүүгчдийн талхны мөнгө л нойргүй хонуулаад байгаа бололтой. "Шүүхийн ерөнхий зөвлөл төсвийн мөнгө цуслаад байна" гэж үргэлж занаад байх болсон тэрбээр өөрөө ч цагтаа "цусалж"суусан. Харин тэр үед шүүгчдэд юу хялайлгаснаа өөрөө ч ярьдаггүй, ярья ч гэх зүйл байхгүй нь маргаангүй үнэн.

Шүүхийн ажиллах нөхцөлийг хангаж, шүүгчдийн эрх ашгийг нүдний цөцгий мэт хамгаалах Үндсэн хуулиар оногдсон үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх төрийн байгууллага аль муугаараа чичлүүлэн байж шүүгчдийн цалинг нэмсэн. Монголын анхан болон дунд шатны 78 шүүх, 458 шүүгч, 1500-гаад шүүхийн захиргааны ажилтны хувь заяаг атгаж,цалинг нь ахиулж өгснөөрөө хариуцлага, ёс зүй ярихад уг нь ам бардам болсон. Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй ч амь амьдрал нь уруу дорой, маргаашдаа итгэлгүй, номхон тэмээ шиг ноолуулсаар ирсэн шүүгчдийн халаас руу дурын гишүүн хуруу, хошуу дүрж болмооргүй санагдах юм.

УИХ, Засгийн газраас энэ эрх мэдэл рүү мяраасан түрэмгийлэлд Шүүхийн ерөнхий зөвлөл аядуу намдуу ч байж ирлээ. Шүүхийн шинэтгэлээр өрнүүлж байгаа ажлууд нь гарт баригдаж, нүдэнд үзэгдээд ирэх тусам энэ байгууллага улс төрчдийн амны бай болж байгаа нь нөгөөталаар тэдний амжилт. Эрх баригчидтай нялуурч халуурч, тэдэнтэй ханцуйдаа атгалцаагүйнх нь ил тод баталгаа бол өнөөдөр амсч буй дарамт нь гэж болох юм. Тиймээс шүүхэд чиглэсэн шуурга салхи хэр хүчтэй байна, төдий чинээ шүүхийн шинэтгэл урагшилж, эрчээ авч байна гэж ойлгоход хэтрүүлэг болохгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл эрх баригчидтай хундага харшуулж, худлаа инээх албагүй.

УИХ өөрсдөө Шүүхийн тухай багц хуулийг 2012 онд баталсан. Түүнийг биелүүлсэн төрийн байгууллага руу өнөөдөр байж боломгүй үгээр өс зангидаж суугаа нь Монголын улс төрчдийн увайгүй санаархал. Шүүхийн шинэтгэл ид эрчимжиж, шүүгчид нь итгэл үнэмшилтэй, үйлчилгээ нь нээлттэй болж, иргэдийн үнэлэмж ахихын хэрээр шороо чулуугаар нүүлгэх нь ирж болох л эрсдэл. Төрөөс баталж, төсөвлөж өгсөн мөнгийг хэрэгцээнд нь зарцуулсных нь төлөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлснийг авилгатай зүйрлэн харлуулах нь Ц.Нямдорж,О.Баасанхүү тэргүүтнүүдийг өөрсдийг нь бусармаг харагдуулж байгааг олон түмэн ялгахтайгаа цаг үед бид амьдарч байгаа нь сайхан.

Монгол Улсын төрийн тэргүүн шүүхийн шинэтгэлийг санаачлан, шанг нь татсан. Ард түмнийхээ өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаанд ийнхүү сэтгэл гарган эхлүүлсэн ажил нь урагштай ахиж байна. Шүүх шинэчлэгдэж байгаа талаархи чихэнд чимэгтэй, өөдрөг мэдээллүүд шил дарах боллоо.

Энэ нь хэний эрх ашгийг хэрхэн зөрчиж, нүдийг нь хорсгож, нүүрийг нь чинэрүүлээд байгаа юм? Цаад санаа нь шударга ёсны эсрэг үү. Ард түмэн шударга ёсоор эрх ашгаа хамгаалдаг. Үүнийг хий хоосон амлалт өгөгчдөөс илүү шүүх хамгаалдаг гэдгийг одоо ард түмэн ойлгодог болжээ. Хэдэн арван жилийн түүхтэй шүүхийн байгууллагад хэний аавын хүү, ер нь хэдэн төгрөг нааж, нялзааж өгсөн юм? Утсан хүүхэлдэйгээ удирдаж суух гэдэг улс төрчдийн савраас шүүхийг баттай хамгаалах ёстой. Ерөнхийлөгч ч эхлүүлсэн шинэтгэлийн үйлсдээ нугаршгүй, тууштай зогсохоо илэрхийлсэн байна. Шинэтгэлийг ширвээх санаархал, увайгүй ангуучлах эхэлжээ. Монголын шүүхийн 90 жилийн түүхэнд гялтайх гэрэл гэгээт хүслийг шүүгчдийн сэтгэл зүрхэнд асааж өгсөн шинэтгэлд ухрах зам үгүй. Харин ухраах хүсэл улс төрчдөд багтаж ядаж байна. Түүх түүхээрээ л үлдэнэ.

Эх сурвалж: "Өнөөдөр сонин" 2015.01.16-ны №011 (5405)

О.Цэлмэг
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 793   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728