Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-11-2021, 15:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн Боловсролын газрын удирдлагатай хамтарсан уулзалтыг 2021.11.11-ны өдөр хийлээ. Хамтарсан уулзалтаар Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиудын сурагчдад эрх зүйт нийгэмд аж төрөх, иргэнлэг хүн болж төлөвшихөд шүүхийн байгууллагаас санаачлага гарган ажиллаж буйд талархал илэрхийллээ. Аймгийн Төвийн болон сумдын сургуулийн сурагчдад эрх зүйн боловсрол олгоход анхан шатны сургалт хийх, шүүхийн үйл ажиллагаа онцлогийг танилцуулах, Үндсэн хуулийн өдрийг угтаж, Эссе бичлэгийн уралдаан зарлах зэрэг асуудлаар үр бүтээлтэй хамтран ажиллахаар боллоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031