Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-11-2021, 14:57   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА.

      Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургуулийн ахлах ангийн сурагчид 2021.11.15-ны өдөр шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн байгууллагын онцлог, үйл ажиллагааны талаархи эрх зүйн ойлголтоо батжуулж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдлэгээ нэмэгдүүлж, шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны албаар зочилж, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ажлын талаар мэдээлэл авч, сонирхсон асуултандаа хариулт авснаар нийгмийн хичээлээр сонгон суралцах хүсэлтэй сурагчид практик мэдлэгээ батжуулж байгаадаа шүүхийн байгууллагад талархлаа илэрхийллээ.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031