Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-01-2022, 15:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ.

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын зөвлөгөөн болж, шүүхээр үйлчлүүлж буй ард иргэдэд шүүхээс үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөл, тохитой тухтай байдал, харилцаа хандлага, ёс зүй, ажлын уялдаа холбоо, цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, ажлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөнд шүүхийн Тамгын газрын төрийн үйлчилгээний ажилтнууд оролцож, санал бодлоо илэрхийлж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бичиг хүргэгч, селасарь - сантехникч, жолооч нарын ажлын нормын хувцсыг шинэчлэх, цэвэрлэгээний зориулалтын багаж, хэрэгслээр хангах, зөөлөн эдлэлийн зүйлс, цэвэрлэгээ, үйлчилгээний зүйлсээр хангах зэрэг асуудлын талаар ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж, үүрэг чиглэл өгснөөр зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 25   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31