Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд батлуулсаны дагуу хууль, шүүхийн үйл ажиллагаа болон Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай сурталчилж, 2021 оны бүтэн жилийн туршид зарласан Уралдаанд аймгийн нийт сумдаас "Хамгийн сайн менежменттэй сум"-аар Ховд аймгийн Үенч сум шалгарч, Өргөмжлөл", 500.0 мянган төгрөгөөр, "Сайн менежменттэй баг"-аар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр баг шалгарч, Өргөмжлөл", 300.0 мянган төгрөгөөр, "Сайн зохион байгуулагч Төрийн албан хаагч"-аар Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ийн нийгэм эрх зүйн ажилтан Т.Далелхан шалгарч, Өргөмжлөл, 200.0 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар гардуулан өгч, баяр хүргэлээ.



