Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-11-2015, 07:31   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТНЫ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА.

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт 2015 оны 05 дугаар сараас эхлэн явагдаж байгаа. Тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын хоёр дахь ээлж 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан.

Тус сургалтанд Ховд аймаг дахьдавж заалдах шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсанмэргэжилтэн Ж.Батцэцэг, Шүүгчийн туслах Г.Батзаяа нар оролцож, шалгалтанд тэнцсэн тул "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын   газрын дарга Д.Даваасүрэн нар гардуулан өгч, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн баяр хүргэлээ.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 922   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031