Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-02-2022, 09:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН БАГ УУЛЗАЛТ ХИЙВ.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудыг багаар зохион байгуулан, олон нийтэд чиглэсэн ажил, дотоод болон гадагшаа чиглэсэн сургалт, шүүхийн үйлчилгээнд шинэ инованци нэвтрүүлэх, санал санаачилгыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгууллагын соёл, уур амьсгал, харилцаа хандлага, ёс зүйн соёлыг хөгжүүлэх, спорт, урлагийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор "Хамтдаа хөгжье" аянг байгууллагын хэмжээнд 2020 оноос хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус бүр 4 багаар шүүхийн Тамгын газрын ажилтнуудыг багуудад хуваарилан, 2022 онд сар бүр багаас хийх ажлын хуваарийг батлан, хэрэгжүүлэх чиглэлээр ээлжит хамтарсан уулзалтыг амжилтай зохион байгууллаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 106   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031